Showing posts with label Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. Show all posts

May 21, 2011

Хүүхэд маань үгэнд ордоггүй, яах вэ?

A: Манай хүү 5 настай, битгий хашгираарай, дүү нь унтаг гэж хэлээд эргэх хооронд л хашгираад, дүүгээ сэрээчих юм. Яах вэ?

Х: Таныг битгий хашгираарай гэж хэлэхэд хүүд тань "хашгирах" гэдэг сэрэл ирнэ, тиймээс л хашгирч байгаа юм, тиймээс тэр өдөөлтийг үүсгэхгүйн тулд та, -миний хүү намуухан тоглоорой, дүү нь унтаг гээд хэлэхэд л хангалттай. Харин одоо хүүд чинь "намуухан тоглох" гэдэг ойлголт л биелэлээ олно.