Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, тэднээсээ үлгэр дууриал аван илүү их төлөвшдөг билээ.
ИНДИГО-Хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааны нэг нь 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” хөтөлбөр байх болно. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг баг болгон, оюуны модон тоглоомуудаар тоглуулах журмаар,
- Өөрийгөө илэрхийлэх чадвар
- Хэл ярианы чадвар
- Логик, математикийн чадвар
- Хараа, орон зайн чадвар
- Харилцааны чадвар
- Багаар ажиллах чадвар
- Бүтээлч сэтгэлгээ зэргийг хөгжүүлнэ.
No comments:
Post a Comment