- Бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
- Хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
- Шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
- Хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
- Хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
- Бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
- Алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
- Сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
- Өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
- Өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
- Ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах