Бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх | "Ирээдүйн эзэд" хүүхдийн хөгжлийн клуб | Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт, зөвлөгөө | Эцэг, эхчүүдэд зориулсан гэр бүлийн болон хүүхэдтэй харьцах харилцааны сургалтууд | Хүүхдийн хөгжил, төлөвшилтэй холбоотой судалгаа, түүнд суурилсан хөтөлбөрүүд | Хүүхэд, хамгийн сайнаараа өсч хөгжиж төлөвших орчин нөхцөл, найз нөхөд, хамт олон
Nov 28, 2010
"ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубын гишүүдийн уулзалт БЯМБА гараг бүр болно
ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубын өсвөр насны гишүүдийн гурав дугаар уулзалтаар "Эцэг, эхийн ач, тус, үнэ цэнэ" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхэд бүхэн ээж, аавдаа захидал бичицгээлээ. Түүнчлэн цаасан нугалбараар дугтуй хийн сурцгааж, уламжлалт ёсоороо баг болон оюуны тоглоомоор наадацгаалаа.
Тус клубын цэцэрлэгийн насны гишүүд Бямба гараг бүрийн 11 цагаас 13 цаг хүртэл,6-8 насныхан 13 цагаас 15 цаг хүртэл, 9-13 насныхан 15 цагаас 17 цаг хүртэл хөтөлбөр, сургалтандаа хамрагдаж, найз нөхдөөсөө болон багш нараасаа их зүйлийг сурч мэдэж, эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД болох зорилго тавин хичээнгүйлэн суралцацгааж байна.
Тус клубын уулзалт Бямба гараг бүр болж байхаар хуваарь гарсан тул өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, эх орныхоо ирээдүйн эзэдтэй мөр зэрэгцэн алхахыг хүссэн хэн бүхнийг "ИРЭЭДҮЙН ЭЗЭД" клубтээ уръж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment