Танилцуулга

Эрхэм зорилго: Бид өв тэгш төлөвшсөн өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, үнэт зүйлээрээ нэгдсэн хүчирхэг үеийг төрүүлж, сайн талаараа үлгэрлэн манлайлагчид болгон төлөвшүүлнэ.

Манай төв нь шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийг хангах үүднээс 2010 онд үүсгэн байгуулагдсан. Хүүхдийг тоглох явцад нь хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй. Түүнчлэн мэргэжлийн багш нарыг урьж, хүүхдийн хүсэл сонирхлын дагуу бүхий л төрлийн дугуйлан, дамжаануудыг нэг цэгт төвлөрүүлэн хичээллүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2005 оноос хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд эх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй залуустай хамтарч "Яруу сэтгэгч" сонин, "Мөнхийн тэмүүлэл", "Сэрж буй Монгол" зэрэг хүний хөгжлийн Си Ди, "Ээждээ бичсэн 1000 захидал" ном зэргийг бүтээн, нийтэд түгээх ажилд оролцож байсан.

Хүний хөгжлийн чиглэлээр "Амьдралын үнэ цэнэ", "Эерэг сэтгэлгээ", "Бүтээлч сэтгэлгээ", "Багаар ажиллах чадвар", "Харилцааны чадвар", "Өөрийгөө удирдах чадвар", "Сэтгэл зүйгээ удирдах чадвар" зэрэг чиглэлээр лекц сургалтыг зохион байгуулсаар ирсэн.